2012-03-02,19:34

ХөөрХөн гЭдГээ МэДэХ үү ?

Даруухан биш ч хээнцэр дүрийг чинь мартахгүй
Дандаа инээмсэглэж явдаг хөөрхөн инээмсэглэлийг чинь мартахгүй
Далдхан дотроо бусдаас харамладагийг чинь би хэлэхгүй
Дассан сэтгэлээрээ чам руу тэмүүлдэгээ нуухгүй ээ
Утсаар ярихыг чинь догдолж хүлээдэгээ ч нуухгүй
Унтахаар хэвтэхдээ чамайг боддогоо ч нуухгүй ээ
Ирээд явахад чинь араас чинь санадагаа нуухгүй
Инээмэглэл дагуулсан хөөрхөн гэдгийг чинь би нуухгүй
Охидын шүтээн хайр нь гэдгийг нь ч би нуухгүй
Онцгой хөөрхөн гоёмсог харцыг чинь нуухгүй
Ихэмсэг сайхан дүрд чинь дурласанаа нуухгүй
Чи өөрийгөө хичнээн хөөрхөн гэдгээ мэдэх үү ?
Чимээгүй орчлонд би хайрыг чинь л нуудгийг мэдэх үү ?
Харц булаам сайхан гэдгээ мэдэх үү ?
Харанхуй орчлонд би хайрыг чинь л нуудгийг мэдэх үү ?

бичсэн: PeRfeCT төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 144

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)