ДуРлаСаан Би ДурЛаСан...
Хайр гэдэг эд ангитайсан бол
Хэзээд засаж чадах сантехнигч болтлоо би дурласан
Хонгор чамайгаа олноос олох гэж
Хорвоод хосгүй геологич болтлоо чамд би дурласан
Туг сүлд шиг жанжин чиний
Тушаал бүхнийг биелүүлдэг цэрэг болтлоо дурласан
Түгжээтэй зүрхний чинь оньсыг тайлах гэж
Түлхүүр тааруулах хулгайч болтлоо дурласан
Өчүүхэн төдий ч хир халдааж чадахгүй юм болохоор
Өөдгүй бүхнийг чинь өөртөө нялзааж чөтгөр болтлоо дурласан
Бүрэг номхон зангаа чиний л өмнө гээчихээд
Бүхнийг бүтээж чадах бурхан болтлоо дурласан
Дурласан би дурласан...

Бичлэг