ХайРааР СоХоРсОн ТүүНД...
Жаахан л хүрчихвэл унаад хагарчих хундага шиг
Жаргалтай чиний өлмий доор зүрх минь хэвтэнэ
Заавал тэвчих ёстой юм шиг унагаагүй нулимс
Зам дээр чинь нуур болон тогтоход бэлэн байна
Аль хэдийн алдуурч хоносон сэтгэлийг чинь
Авчирах гээд сэтгэл минь урд чинь хүлээнэ
Аргадаж хэлсэн ганцхан үгэнд чинь асгарах гээд
Аяга дүүрэн нулимсаа дотогшоо залгин сууна
Тэнхээ мэдэн хамаг чадлаараа ориловч
Тээглэсэн чулуу шиг зүрхийг минь гишгэж одлоо чи
Тэрэнд нулимс минь ч харагдсангүй
ТИЙМ ДЭЭ ХАЙРААР СОХОРСОН ТҮҮНД ЮУ ГЭЖ ҮЗЭГДЭХЭВ БИ

Бичлэг