2012-05-19, 00:18

Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10муу зуршил

 10: Өөрсдөө үлгэр дууриал болохгүй байх

Хүүхдэд хэмжээ хязгаар, ёс журам байдаг гэдгийг ойлгуулах нь эцэг эх нарын маш том үүргийн нэг. Хүүхдүүд өсч том болох явцдаа, таныг өөрөө тэдгээр дүрэм журамд хэр их ач холбогдол өгч байгааг ажиглаж байдаг. Хэрэв та хог хаяж болохгүй гэж заасан мөртлөө, тэднийг гудамжинд хог хаяхыг нь харсаар байж юу ч хэлэхгүй байвал тэд таны үгийг огт чухал биш мэтээр ойлгох болно. Мөн хүүхдээ чихэр их хэмжээгээр идэхийг нь болиулахыг хүсч байвал, өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөртөө ч, хүүхэддээ ч хязгаарлалт тавьж сур. Бяцхан үрээ өөрийнхөө үгийг сонсдог болгохын тулд хү...

бичсэн: PeRfeCT төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 103
2012-05-19, 00:15

нүүрний булчинг чангалах дасгалууд

 Нүдний эргэн тойрон

Гарынхаа хуруудыг чамархай дээрээ тавиад, нүдний эргэн тойрон дах булчинд мэдэгдтэл хойш нь зөөлөн тат. Тэгээд нүдээ ань. Энэ үед арьс чинь татагдаж байгаа нь мэдрэгдэх болно. Энэ байдлаа хэдэн секунд барь. 20, 20 удаа 3-аар дасгал хийгээрэй. Энэ дасгал нь нүдний чинь доорх уутыг арилгахад тустай.

Амны эргэн тойрон
Амны эргэн тойрон дахь тойрог хэлбэрийн булчинг чангалахын тулд долоовор хуруугаар аман дотроо хийж, баруун зүүн хацраа дотроос нь хатгаад, сайн түлхэнэ. Тэгэнгээ хацрынхаа булчинг хурууныхаа эсрэг, дотогш нь чангалах гэж үзнэ. Ингэснээр хуруу чинь амны хөндийн гол...

бичсэн: PeRfeCT төрөл: Зөвлөгөө | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1214
2012-03-29, 16:25

Төгс гоо сайхны томьёо

Сайхан үс + толигор арьс + сайн нүүр будалт = Төгс гоо сайхан

Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван "нэмэгдэхүүн"-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана.

1. Сайхан үс
- Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн түрх.
- Сул долгионтой үстэй болгоход далайн давс нөлөөлдөг. Далайн давстай уусмалыг үсэндээ шүршиж байгаарай.
- Сэнсээр үсэ...

бичсэн: PeRfeCT төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 136
2012-03-29, 16:18

Зуун наст, сормисны хандыг ашиглан залуужих жор

1. Зуун наст + Архи
Энэ жорыг японы гейша нар толигор залуу царайгаа алдахгүйн тулд хэрэглэж иржээ.
Зуун настын залуу дэлбээнүүдийг шилж, хурц хутгаар маш нимгэн, жижигхэн хэрчээд 39-өөс доошгүй градустай 100 орчим грамм цагаан архинд хийнэ. Үүнийгээ сайн бөглөөд, сэрүүн харанхуй газарт нэг сар хадгал. Нэг сарын дараанаас өглөө, оройд нүүрээ цэвэрлэснийхээ дараа уг бэлдмэлийг хөвөнд шингээж арчаарай. Хэрэглэж эхэлснээс хойш 7 хоногийн дараа таны арьс өнгөлөгжиж, зөөлөрч буйг та анзаарах болно.Нүүрний гүн биш үрчлээтэй хэсгээ хоёр тийш нь ийн арчаад байвал удахгүй бүдгэрнэ.

2. Сармис + Спирт + ...
бичсэн: PeRfeCT төрөл: Зөвлөгөө | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 606
2012-03-29, 16:10

Үгүй гэж хэлэх 10хялбар арга

Бүсгүйчүүд бид хүн гомдоохгүй гэсэндээ, эсвэл бүдүүлэг сэтгэгдэл төрүүлэхээс айсандаа “Үгүй” гэсэн үгийг хэлж чаддаггүй. Таних танихгүй хүн бүрийн гуйлтыг биелүүлж явсаар эцэст нь харахад өөртөө наасан зүйл нэг ч байдаггүй шүү дээ.

Хүнд татгалзсан хариу хэлэх бидний бодож байгаагаас ч илүү амархан бас энгийн. Хамгийн чухал нь яаж хэлэх аргаа л зөв сонгох хэрэгтэй юм.

1. “Би яг одоо өөр хэд хэдэн чухал зүйл хийж байгаа учраас энэ гуйлтыг чинь биелүүлж чадахгүй нь ээ”
- Танд чөлөөт цаг үнэхээр байхгүй бол шалтаг хэлэх хэрэггүй
- Таныг завгүй байсны төлөө хэн ч буруу тохохгүй

2. “Надад үүнийг хийхэд ...

бичсэн: PeRfeCT төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 73
2012-03-29, 16:01

Аливааг хойш тавьдаг зангаасаа салах цаг болжээ !

“Прокрастинаци”-ийн шалтгаан

Шалтгаан нь маш олон төрөл байж болох бөгөөд сэтгэл судлаачдын дунд энэ талаар нэгдсэн санал байдаггүй юм байна. Аливааг хийж хүчрэхгүй байх гэсэн айдас, сэдээлт дутагдах, адреналины хамаарал зэргээс хамаарч болох аж.
Амжилтгүй болох вий хэмээх айдас
Бүх зүйлийг эцсийн мөч хүртэл хойшлуулж цагийг нь тулгадаг хүмүүсийн гол шалтгаан. Өөрийнхөө хүчинд итгэхгүйгээс тэдэнд хийх гэж буй зүйл нь хэцүүгээс хэцүү, эхлэх нь түвэгтэй санагдана.

Перфекционизм

Перфекционизмыг мөн л дээрх төрлийн айдаст хамааруулж болох боловч тэд зүгээр нэг хийж чадахгүй биш сайн хийж чадахгүй ...
бичсэн: PeRfeCT төрөл: Зөвлөгөө | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 154
2012-03-04, 16:38

Өнгөрсөн ч гэсэн сүүлийн удаа ганц л дурсья
Өр өвдөм энэ хайрын түүхэнд 2ул гараа дүрсийн
Өөрлүү минь харж байгаад хэл надад хайргүй гээд
Тэгсэн цагт л би амар тайван байх юм байна
Намайг зовоо үүнээс ч илүү зовоо
Тэгэхгүй бол чамайг мартуулах гэж зүтгэнэ энэ хорвоо
Битгий ингээч бардам зан бид 2т тохирохгүй ээ
Итгээч үүнийг давж л гарна тойрохгүй э
Ярьдаг байсан үхэл ганц бидний дайсан
Ярьдаг байсан л бүхэндээ бид найдсан
Гэвч дутуу сэтгэл биш хатуу хорвоогиийн нэхэл
Өөртөө итгэж байвал өөр хэн нэгэнд шинээр эхэл
Би ингэж хэлж байгаач төсөөлж чадахгүй байна
Яагаад гэвэл өнгөрсөн цаг хугацаа х...
бичсэн: PeRfeCT төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 109
2012-03-04, 16:24

ДуРлаСаан Би ДурЛаСан...

Хайр гэдэг эд ангитайсан бол
Хэзээд засаж чадах сантехнигч болтлоо би дурласан
Хонгор чамайгаа олноос олох гэж
Хорвоод хосгүй геологич болтлоо чамд би дурласан
Туг сүлд шиг жанжин чиний
Тушаал бүхнийг биелүүлдэг цэрэг болтлоо дурласан
Түгжээтэй зүрхний чинь оньсыг тайлах гэж
Түлхүүр тааруулах хулгайч болтлоо дурласан
Өчүүхэн төдий ч хир халдааж чадахгүй юм болохоор
Өөдгүй бүхнийг чинь өөртөө нялзааж чөтгөр болтлоо дурласан
Бүрэг номхон зангаа чиний л өмнө гээчихээд
Бүхнийг бүтээж чадах бурхан болтлоо дурласан
Дурласан би дурласан
...
...
бичсэн: PeRfeCT төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 179
2012-03-02, 19:36

ХайРааР СоХоРсОн ТүүНД...

Жаахан л хүрчихвэл унаад хагарчих хундага шиг
Жаргалтай чиний өлмий доор зүрх минь хэвтэнэ
Заавал тэвчих ёстой юм шиг унагаагүй нулимс
Зам дээр чинь нуур болон тогтоход бэлэн байна
Аль хэдийн алдуурч хоносон сэтгэлийг чинь
Авчирах гээд сэтгэл минь урд чинь хүлээнэ
Аргадаж хэлсэн ганцхан үгэнд чинь асгарах гээд
Аяга дүүрэн нулимсаа дотогшоо залгин сууна
Тэнхээ мэдэн хамаг чадлаараа ориловч
Тээглэсэн чулуу шиг зүрхийг минь гишгэж одлоо чи
Тэрэнд нулимс минь ч харагдсангүй
ТИЙМ ДЭЭ ХАЙРААР СОХОРСОН ТҮҮНД ЮУ ГЭЖ ҮЗЭГДЭХЭВ БИ
...
бичсэн: PeRfeCT төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 108
2012-03-02, 19:34

ХөөрХөн гЭдГээ МэДэХ үү ?

Даруухан биш ч хээнцэр дүрийг чинь мартахгүй
Дандаа инээмсэглэж явдаг хөөрхөн инээмсэглэлийг чинь мартахгүй
Далдхан дотроо бусдаас харамладагийг чинь би хэлэхгүй
Дассан сэтгэлээрээ чам руу тэмүүлдэгээ нуухгүй ээ
Утсаар ярихыг чинь догдолж хүлээдэгээ ч нуухгүй
Унтахаар хэвтэхдээ чамайг боддогоо ч нуухгүй ээ
Ирээд явахад чинь араас чинь санадагаа нуухгүй
Инээмэглэл дагуулсан хөөрхөн гэдгийг чинь би нуухгүй
Охидын шүтээн хайр нь гэдгийг нь ч би нуухгүй
Онцгой хөөрхөн гоёмсог харцыг чинь нуухгүй
Ихэмсэг сайхан дүрд чинь дурласанаа нуухгүй
Чи өөрийгөө хичнээн хөөрхөн гэдгээ мэдэх үү ?
Ч...
бичсэн: PeRfeCT төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 144